ISO 22000 буюу Хүнсний Аюулгүй Байдлын тогтолцоо

Энэхүү стандарт нь хүнсний сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг аливаа байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Хариуцлагатай хүнсний ханган нийлүүлэгч бүр хүнсний аюулгүй байдалдаа өндөр анхаарал тавьдаг. Хүнсний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас болж гарсан алдаа нь үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болон тэдний нийлүүлэгчдэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг. Байгууллагын хувьд нэр хүнд нь унаад зогсохгүй, хууль зөрчсөнөөс үүдэх торгууль, сөрөг мэдээлэл, бүтээмж болон үйлдвэрлэлийн алдагдал, ашиг орлого буурах, бараагаа татан авахад гарах өндөр зардал, мөн компанийн нэр хүндийг сэргээхэд зориулагдсан зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа зэрэгт орох нэмэдгэл өртөг гэх мэт өндөр зардлууд гарна.

Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд эрсдлээ удирдан, хариуцлагатай бизнес эрхлэх хэрэгтэй ба энэ бүхнийг зохистой удирдахад Хүнсний Аюулгүй Байдлын энэхүү стандарт танд туслах болно.

ISO 22000 нэвтрүүлснээр олж авах давуу талууд

* Энэхүү тогтолцоо нь байгууллагын хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд худалдан авахаас хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүхий л процессыг хяналтандаа байлгах боломж олгоно
* хэрэглэгч танай байгууллагын бүтээгдэхүүнд илүү итгэлтэй болж, ингэснээр борлуулалт нэмэгдэн, нэр хүнд өсөх болно
* Аливаа нөхцөл байдалд мөшгөлтийн тогтолцоотой болно
* Гологдол бүтээгдэхүүн гарахаас урьдчилан сэргийлж, үр ашиггүй зардлыг бууруулна