ISO 27001 буюу Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын тогтолцоо

Мэдээллийн Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартаар байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг бий болгох, хэрэгжүүлэх, хөгжүүлэх болон цаашид боловсронгуй болгох заавар, нийтлэг зарчмыг тогтооно. Энэ стандартад тусгасан зорилгууд нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын нийтлэг зорилгуудын ерөнхий удирдамж болно. Энэ стандартад тусгасан хяналтууд, хяналтын зорилго нь эрсдлийн үнэлгээний дагуу тодруулсан шаардлагуудыг хангах, байгууллагад хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. Энэ стандарт нь байгууллагын аюулгүй байдлын стандартыг боловсруулах болон аюулгүй байдлын удирдлагын үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллага хоорондын үйл ажиллагаанд нууцлалыг хэрэгжүүлэх практик удирдамж болно.

ISO 27001 нэвтрүүлснээр олж авах давуу талууд

* энэхүү тогтолцоо нь байгууллагын мэдээлэл алдагдахаас сэргийлэх, түүнд холбогдох болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлон, удирдах тогтолцоо юм.