ISO 9001 буюу Чанарын Удирдлагын тогтолцоо

Энэхүү стандарт нь энгийн зарчимыг баримталдаг ба энэхүү зарчим нь байгууллага өөрийн хэрэглэгчийг таних, тэднийг эрэлт хэрэгцээг судлан тодорхойлох, бизнесээ тэрхүү эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлэн зохион байгуулахад оршино. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд удирдлагын баг чанарын төлөвлөгөө гаргаж, түүн дээрээ суурилсан процессуудыг хэрэгжүүлнэ. Энэхүү процессууд нь хэмжигдэхүйц байх ба байнгын хяналтанд байж, өөрчлөлт шаардлагатай тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байвал зохино. ISO 9001 стандарт нь 2015 онд шинэчилэгдэн батлагдсан.

ISO 9001 нэвтрүүлснээр олж авах давуу талууд

* Чанарын удирдлагын тогтолцоо нь байгууллага дээр хэрэгжиж, чанарын өөрчлөлтийг хэрэгжүүлэх тогтолцоотой болгоно
* Өрсөлдөх чадварыг бий болгоно
* Бизнесийн гадаад болон дотоод орчныг тодорхойлж, тэдгээрийг ойлгох
* Байгууллага дээр явагддаг бүхий л үйл ажиллагааны процессууд тодорхойлогдож түүнтэй холбоотой ажилчдын эрх мэдэл үүрэг хариуцлага ил тод болно
* Байгууллага тодорхойлсон процесст үндэслэн өөрийн үйл ажиллагаанд хамаарах эрсдэлүүдийг тодорхойлон, тэдгээрийг удирдах боломж бүрдэнэ.
* Компаний ерөнхий үйл ажиллагаа, зорилго зорилтууд ил тод болж, бүх ажилчидад ойлгомжтой болно
* Үндсэн бизнесийн процессоо хянаж, байнга ижил түвшний чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжтой болно
* Зөв, үр бүтээмжтэй тодорхойлогдсон процесс дээр тулгуурлаж орлого, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэж, эздүүдийн болон бусад оролцогч талуудын сэтгэл ханамжийг өндөр болгох боломжтой
* Стандарджуулсан өндөр түвшиний бизнесийн процесс нь бүтээгдэхүүнийг байнга ижил түвшиний чанартай байлгаж, шинэ хэрэглэгч, өндөр шаардлагатай хэрэглэгчийг өөртөө татаж, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ
* Олон улсын байгууллагууд, томоохон корпораци, улсын тендерүүдийн шаардлагыг биелүүлэх боломж нээгдэнэ * Удирдлагын тогтолцоог чанаржуулж, байгууллагын бүтэц ба зохион байгуулалтууд сайжирч үйл ажиллагаанууд ил тод болно * Удирдлагын тогтолцоог хялбарчилж, илүү системтэй болгоно * Үүрэг хариуцлагын тогтолцоо бий болж, ажил үүргүүд ба процесууд хариуцсан эзэнтэй болно, ажилтан бүр юу хариуцаж байгаа, байгууллагын зорилгыг ойлгон ажил үүрэг нь ил тод ба хэмжигдэхүйц болно * Тодорхойлогдсон бизнесийн процесс дээр үндэслэн эрсдэлүүдийг тодорхойлон удирдах боломж бүрдэнэ * Байгууллагын үйл ажиллагааны бүтээмж нэмэгдэх болно * Хэрэглэгчдийн ба төрийн байгууллагуудын итгэлийг олох болно * Орчин цагийн байнгын өөрчлөлтөнд (зах зээлийн өөрчлөлт, хуулийн өөрчлөлт, хэрэглэгчийн хүлээлтийн өөрчлөлт, байгууллагын дотоод өөрчлөлт – шинэ технологи нэвтрүүлэх, бүтэцийн өөрчлөлт г.м.) бэлэн байж, түүнийгээ даган өөрчлөгдөхөд бэлэн байх болно * Байнгын сайжруулалтын тогтолцоог байгууллага дээр бий болгоно