Байгууллагын процессын сайжруулалт

Аливаа байгууллага нь удирдлагын, бизнесийн үндсэн, тэдгээрийн туслах гэсэн 3 ялгаатай түвшний ерөнхий процессуудтай байдаг. Байгууллага өөрийн бизнесийн процессуудыг тодорхойлсноор хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх болон нэмүү өртөг бий болгох процессуудыг ялган тодорхойлж, тэдгээрийн уялдаа холбоог ойлгомжтой болгох боломжтой. Одоогийн процессуудыг тодорхойлсноор дараагийн сайжруулсан процессыг тодорхойлж илүү бага өртгөөр, хурдан хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэх боломжийг бүрдүүлнэ. Байгууллага процессоо тодорхойлсноор:

* Алдаатай, үргүй зардал ихтэй эсвэл асуудал ихтэй процессуудаа ялган тодорхойлох
* Тэдгээрийг сайжруулахын тулд дараагийн арга хэрэгслүүдийг сонгон хэрэгжүүлэх боломжтой (6 sigma, MFCA /material flow cost accounting/ г.м)
* Байгууллага өөрийн процессуудыг өөрт тохиромжтой, зохистой байдлаар зохицууулалт хийснээр алдаа зөрчлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл,процесст суурилан журам, ажлын зааврыг боловсруулах нь үргүй баахан цаас үйлдвэрлэхээс зайлсхийхэд тусална
* Процесс бүхэн эзэнтэй болсноор ажил цалгардах, эзэнгүйдэхээс зайлсхийх боломжтой
* Байгууллага тодорхойлсон процесст үндэслэн өөрийн үйл ажиллагаанд хамаарах эрсдэлүүдийг тодорхойлон, тэдгээрийг удирдах боломж бүрдэнэ.
* Cross functional буюу алба, хэлтэсүүдийн дамнасан процессыг тодорхойлон, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчлан тогтоосноор бидний үргүй зардал багасан, ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэх боломжтой
* Нэг ажлыг гүйцэтгэдэг олон ажилтнуудын хувьд ажлын стандарт бий болсноор алдаа зөрчил буурах боломжтой
* Процессын хэмжилтийн аргуудыг тодорхойлсноор ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх бодитой хэмжүүрүүдийг тогтоож, илүү шударга үнэлэмж бий болно